Нийгэм

“Азийн хаалга 2015” ОУ-ын үзэсгэлэн болно

Bolor Rose
2015-10-19 01:30

“Азийн хаалга-2015” ОУ-ын үзэсгэлэн болно.  ОХУ-ын “Бизнес контакт” компани, МҮХАҮТ хамтран энэ сарын 20-22-ны өдрүүдэд олон улсын “Азийн хаалга 2015”  25 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулна. Үзэсгэлэнгийн үеэр  Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн бизнес форум болох бөгөөд ОХУ-ын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Ангарск, Братск, Иваново, Алексеевка хотууд, Алтайн хязгаарын Барнаул, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад, Украин улсын аж ахуйн нэгжүүд оролцох ажээ.