Дэлхийд

ОУ-ын эмэгтэй эрдэмтдийн хамтарсан судалгааны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Bolor Rose
2015-10-19 04:28

Эмэгтэй эрдэмтдэд  зориулсан  ОУ-ын судалгааны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. АНУ-ын нийтийн боловсролын Брукинг төвөөс хөгжиж буй орнуудын иргэдийнх нь боловсролд хөрөнгө оруулах зорилгоор ОУ-ын эмэгтэй эрдэмтдэд сар бүр 5000 мян.доллар олгох "Echidna" судалгааны төсөл хөтөлбөрт хамрагдах өргөдөл хүлээн авч байна. 

Тавигдах шаардлага: 

- Өргөдөл гаргагч нь судалгаа / эрдэм шинжилгээний болон мэргэжлийн туршлагатай байх. Өөрөөр хэлбэл эдийн засаг, улс төр, бизнес, иргэний нийгмийн байгууллага гэхчлэн тухайн судалгаа хийдэг сэдвээрээ, эсвэл мэргэжлээрээ 15-аас доошгүй жилийн туршлага хуримтлуулсан. 

-Өргөдөл гаргагч нь боловсролын хөгжлийн асуудлаар болон / эсвэл хөгжил, жендэрийн холбоотой асуудлаар нарийн ойлголттой байх. 

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2015.11.30  

 

 Дэлгэрэнгүй мэдээллийг:http://www.brookings.edu/about/employment/fellowship/2015/gbl15169