Нийгэм

“Монголд үйлдвэрлэв” цахим үзэсгэлэн худалдааг эхлүүллээ

Bolor Rose
2015-10-19 05:07

“Монголд үйлдвэрлэв” цахим үзэсгэлэн худалдааг эхлүүллээ. Apm.mn вэбсайтаас “Би эх оронч худалдан авалтанд нэгдэж байна” уриан дор хэрэглэгчдийг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийхийг уриалан “Монголд үйлдвэрлэв” цахим үзэсгэлэн худалдааг эхлүүлсэн байна. “Цахим үзэсгэлэн худалдаа”-нд одоогийн байдлаар 20 гаруй үндэсний үйлдвэрлэгч байгууллага аж ахуйн нэгж нэгдээд байгаа бөгөөд  бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг тус вэб сайтад тавьснаар онлайн худалдаа хийж болох юм байна. Өөрөөр хэлбэл та https://www.apm.mn/made-in-mongolia  зочилж дотооддоо үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй танилцаж, мөн хүссэн бүтээгдэхүүнээ онлайнаар захиалж эх оронч худалдан авалтад нэгдэж болох юм байна. Дашрамд дурдахад, үзэсгэлэн худалдааг нэг сарын турш зохион байгуулж байгаа ажээ.