ОУ-ын өлсгөлөнгийн индексээр Монгол улс 49-д жагсжээ
Хүнсний бодлого, судалгааны олон улсын хүрээлэн "International Food Policy Research Institut", "Welt Hunger Hilfe", "Concern Worldwide" байгууллагууд хамтран дэлхийн улс орнуудын өлсгөлөнгийн индекс "Global Hunger Index 2015" гаргасан байна. Энэхүү чансааг хүн амын тоонд хоол хүнсний дутагдалтай байгаа иргэдийн эзлэх хувь, тав хүртэлх насны хүүхдийн тураалд орсон хүүхдийн тоо, эндэгдэл гэсэн үзүүлэлтээр дүгнэн гаргадаг байна. Энэ үзүүлэлтээр нийт 117 орон орсноос 13 нь хоол хүнсний ямар ч асуудалгүй болох нь тодорхойлогдсон. Монгол улс энэ жагсаалтын 49-р байранд бичигдсэн байна. Мөн Монгол улс сүүлийн арван жил хүнсний хомсдолыг арилгасан арван орны тоонд багтжээ
. Манай орны эдийн засгийн эрчимтэй хөгжил, НҮБ-ын хөтөлбөр, төслийг хэрэгжүүлсний дүнд ядуурал, хүнсний хомсдолыг 56 хувиар бууруулсан нь ийнхүү үнэлэгдэхэд хүргэсэн байна.