Дархан-Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэлтийн санхүүжилтийг баталжээ
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний өмнөх зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болсон байна. Уулзалтын эхэнд хоёр тал Монгол, Германы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар харилцан мэдээлэл солилцжээ.
Мөн манай хоёр орны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох
- Ашигт малтмалын тогтвортой удирдлагыг хөхиүлэн дэмжих
- Биологийн төрөл зүйлийн өөрчлөлт
- Эрчим хүчний үр ашиг
гэсэн 3 салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар манай холбогдох яамдаас танилцуулга хийсэн байна.
Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2014 оны хэлэлцээний амлалтыг баталгаажуулах тухай “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2013 оны хэлэлцээр”, “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2014/2015 оны хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ. Уг санхүүжилтийн хүрээнд Дархан-Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэлтийн төсөл, Улаанбаатар - Мандалговийн өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
аж.
Энэхүү зөвлөлдөх уулзалт нь 2016 онд ХБНГУ-д болох Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээний бэлтгэл ажил болсон байна.