Дэлхийд

Шилдэг удирдагчдын 'Community Solutions' ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Bolor Rose
2015-10-20 03:17

 

Шилдэг удирдагчдыг бэлтгэдэг  "Community Solutions" мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ. Хөтөлбөрт хариуцлагатай, ил тод байдлын  зарчмыг барин ажилладаг, байгаль орчны асуудал, эмэгтэйчүүдийн жендэрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа шилдэг удирдагчдыг АНУ-д "Community Solutions"  сургалт судалгааны хөтөлбөрт хамруулна.  

Хөтөлбөрийн тэтгэлэг: 

-  Bиз гаргахад  дэмжлэг үзүүлнэ

-Гэнэтийн ослын даатгалд хамруулна

-Амьжиргааны зардал, орон сууц, хоолны тэтгэмж олгоно 

Тавигдах шаардлага:

- Эх орондоо олон нийтийн төсөл санаачилга дээр ажиллаж байгаа 2 ба түүнээс дээш жил тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай байх 

- АНУ-д хөтөлбөрт хамрагдсаны дараа өөрийн эх орондоо ирж ажиллах 

-АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх 

-Англи хэлний ярианы чадвар өндөр байх 

-25-38 настай байх 

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015 оны 10-р сарын 30

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mongolia.usembassy.gov/csp.html