Ц.Мөнхтөр : 37 байгууллагын 170 гаруй үйлчилгээг цахимаар хүргэх зорилт тавьж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх талаар хэлэлцэж хэрэгжилтийн судалгааны тайланг сонссон байна.
Төрийн үйлчилгээний цахим систем гэдэг нь төрийн үйлчилгээг цахимаар хүргэх төсөл бөгөөд энэ арга хэмжээг гүйцэтгүүлэхэд төсвөөс мөнгө гарахгүй аж. Төрийн 17 үйлчилгээг ТҮЦ машинаар, 25 үйлчилгээг цахим систем буюу E-zasag.mn сайтаар дамжуулан өгч байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд 1.3 сая иргэн энэ системд хандаж үйлчилгээ авсан
бөгөөд 2015 оны эхний хагас гэхэд улсын төсөвт 37 сая төгрөг төвлөрсөн
ажээ.
Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн концессын зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх концессыг нэмэлтээр явуулах шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр : Энэ концессын хэлбэр нь бусдаасаа өвөрмөц. Систем хөгжүүлэх, ашиглах төрөл. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний мэдээллийн өгөгдлийг цахимжуулах ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ.
Хувийн хэвшлийн гаргасан хөрөнгийг төрийн үйлчилгээний цахим системд хандаж, иргэдээс оруулж байгаа орлогоос гарсан зардлаа нөхсөний дараа төрд шилжүүлнэ. Иймээс улсын төсвөөс мөнгө гарахгүй, иргэд төрийн үйлчилгээг найдвартай авах бололцоотой болно.
Нийтдээ 37 байгууллагын 170 гаруй үйлчилгээг цахимаар хүргэх зорилт тавьж байгаа бөгөөд одоогоор 40 орчим үйлчилгээ хүрсэн. Лавлагаа мэдээлэл авах, тодорхой хэмжээгээр зөвшөөрөл авах зэрэг үлдсэн 100 гаруй үйлчилгээг хүргэнэ
. Энэ бүх мэдээлэл цахимжвал Монголд цахим засаглал хэрэгжихэд дөхөм болно.