Нийгэм

Монгол, Киргизстан, Мьянмар гурван улсын төлөөлөгчид “Монгол Улсын гадаад бодлого” сэдвээр санал солилцоно

Bolor Rose
2015-10-21 01:45

Монгол, Киргизстан, Мьянмар гурван улсын төлөөлөгчид “Монгол Улсын гадаад бодлого” сэдвээр өнөөдөр  санал, туршлага солилцон зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтад Киргизстаны талаас Эдийн засгийн яамны Олон нийтийн удирдах зөвлөлийн дарга Ноён Др. Владимр Коротенко, Бишкекийн Санхүү- эдийн засгийн академийн захирал Хатагтай Др. Светлана Сирмбард, Боловсролын реформ төслийн зөвлөх Ноён Др. Андрей Зибкин нар оролцоно. Харин Мьянмарын талаас Танпадипа(Tanpadipa) хүрээлэнгийн захирал Ноён Кин Зав Вин, Мобайл боловсрол төслийн удирдагч Ноён Грасе Све Зин Тайк, Мьянмар дахь КАС-ын суурин төлөөлөгч Ноён Томас Лаво, Стратеги-олон улс судлалын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Ноён Кин Муанг Вин зэрэг хүмүүс оролцох ажээ.