Хууль

“Галт зэвсгийн тооллого явуулах  журам”-ыг шинэчлэн баталжээ

М.Энхмаа
2015-10-21 01:57

Монгол улсын Хууль зүйн яамны сайдын тушаалаар “Галт зэвсгийн тооллого явуулах  журам”-ыг шинэчлэн баталжээ. Энэхүү журамд хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр Цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зохион байгуулахаар тусгасан байна.

Иргэн, хуулийн этгээд тооллого зохион байгуулагдах хугацаанд өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг дараах баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлнэ.

- Галт зэвсгийн гэрчилгээ

- Иргэний үнэмлэх / хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /

- Галт зэвсгийг биет байдлаар авч ирэх

Харин галт зэвсгийн тооллого явуулах ажлын хэсэг нь дараах ажлыг зохион байгуулна.

Үүнд : 

- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, алдагдсан, эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийн нэгдсэн бүртгэлийг гаргаж, бүртгэлгүй, нуугдмал галт зэвсгийг илрүүлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл цуглуулж, бусад албадыг мэдээллээр хангах

- Галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх

гэх зэрэг ажлууд багтах ажээ.