Дэлхийд
Лондонгийн утаанд 4000 хүн амь үрэгдэж байжээ
2015-10-21 04:01
1952 онд Лондон хотын утаанд 5 хоногийн дотор 4000 хүн амь үрэгдэж байжээ. Тодруулбал, Лондонд 1952 оны 12 дугаар сард их утаат тортог дэгдэж 5 хоногийн дотор 4000 гаруй хүн амь үрэгдэн олон арван мянган хүн өвчилсөн түүхтэй гэнэ. Учир нь Лондонд аж үйлдвэрийн хувьсгал гарснаас хойш үйлдвэрийн утаа хүмүүсийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, агаарыг маш хэмжээгээр бохирдуулж байсан нь энэ гамшгийн эхлэл болсон байна. Тиймээс энэ гамшигт үзэгдлээс үүдэн Их Британид агаарын бохирдлыг бууруулах тухай хууль гаргаж байжээ.