Нийгэм

Ирэх мягмар гарагаас 1,2-р ангийнхны улирлын амралт эхэлнэ

М.Энхмаа
2015-10-21 05:20

БСШУЯ-аас 2015-2016 оны хичээлийн жилийн бүтэц, амралтын хуваарийг гаргасан байна. Энэ хичээлийн жилийн бүтэц, амралтын хуваарь өнгөрсөн оныхтой ижил хэвээр үргэлжлэх ажээ.

Хуваарийн дагуу ирэх мягмар гарагаас 1,2-р ангийхны нэгдүгээр улирлын амралт эхэлж байгаа бөгөөд 14 хоног үргэлжлэх аж. Харин 3-12-р ангийхны улирлын амралт 11 дүгээр сарын 3-аас эхлээд 7 хоног үргэлжилнэ.