Нийгэм

Автобус дамжих тарифыг маргааш батална

М.Энхмаа
2015-10-21 06:13

Маргааш болох НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтей холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батална.

Хуралдаанаар 

- Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам

- Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох

 журмыг тус тус хэлэлцэх аж.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.Өөрөөр хэлбэл автобус сэлгэн суухад хөнгөлөлт эдлэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.