Дэлхийд

Шведийн Упсала их сургуулийн 2016 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Bolor Rose
2015-10-21 07:13

Шведийн Упсала их сургуулийн 2016 оны  магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхол, авьяастай ОУ-ын оюутнуудыг Шведийн Упсала их сургуулийн магистрын хөтөлбөрт сургалтын бүрэн тэтгэлэгтэй суралцуулах өргөдөл хүлээн авч байна. 

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015.12.01 

Тэтгэлэгт өргөдөл гаргахдаа Упсала их сургуулийн магистрын хөтөлбөрт  https://www.universityadmissions.se/intl/start линкээр дамжуулан өргөдөл гаргах ёстой. Үүний дараагаар онлайнаар сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл мэдүүлж, бусад бичиг баримтаа бүрдүүлэн өгнө.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:  http://www.uu.se/en/admissions/master/application/