Дэлхийд
Сирийн дүрвэгчийг дэгээдсэн сэтгүүлч шүүхдэхээр болжээ
2015-10-22 02:09
Сирийн дүрвэгчийг дэгээдсэн сэтгүүлч дүрвэгчтэй шүүхдэхээр болжээ. Тодруулбал, Өнгөрсөн есдүгээр сард Сириэс Унгар руу нэвтрэхийг завдсан дүрвэгсдийн үймээний үеэр Унгарын "N1" телевизийн сэтгүүлч хүүгээ тэвэрч яваа нэгэн дүрвэгчийг дэгээдэж унагаасан бичлэг цахим хуудсаар тархаж олон мянган хүн сэтгүүлч эмэгтэйг буруутгаад байсан билээ. Үүнээс үүдэн сэтгүүлч эмэгтэй ажлаасаа халагдсан юм. Гэтэл сэтгүүлч эмэгтэй тухайн үед маш их айж балмагдсанаас ийм явдал болсон бөгөөд энэ хэрэг өөрийнх нь нэр төрд муугаар нөлөөлсөн тул дүрвэгчийг шүүхэд өгөхөөр болсон талаараа өөрийн facebook хуудаснаа бичжээ.