Улсын их хурал
Өршөөлийн хууль нар үзэхгүй нь
2015-10-22 02:35
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын наймдугаарт орсон Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр Шударга ёс эвслийн бүлэг үргэлжлүүлэн 3 хоногийн завсарлага авлаа.
Ингэгснээр Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болж байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногт дээрх хуулийн төслөөр Шударга ёс эвслийн бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авснаар өнөөдрийг хүртэл хэлэлцүүлэг нь хойшлоод байсан нь энэ юм.
Батлагдсанаасаа хойш багагүй хугацаа өнгөрөөж нийгэмд хүлээлт үүсгээд байгаа энэхүү хуулийн төсөл Ерөнхийлөгчийн хориг, УИХ дах намын бүлгүүдийн завсарлагаар гацсаар нар үзэхгүй нь.