Нийгэм
40 сая төгрөгийн шагналын сантай нийслэлийн шилдэг 30 менежер оюутан шалгаруулна
2015-10-22 03:41
"Ноён Алтай" группээс 40 сая төгрөгийн шагналын сантай нийслэлийн шилдэг 30 менежер оюутан шалгаруулах төслийн удирдамжийг гаргалаа. Өөртөө итгэлтэй, удирдан манлайлах чадвартай, менежментийн сэтгэлгээтэй залуусын авьяасыг нээн илрүүлж, цаашид дэмжин ажиллах зорилгоор уг төсөл хөтөлбөрийг эхлүүлж байгаа ажээ.
Төсөл хөтөлбөрт өргөдөл хүлээн авах хугацаа: 2015.10.19-10.25
Бүрдүүлэх материал:
-Төсөлд оролцох анкет
-Төсөлд оролцохыг хүссэн өргөдөл
-Өөрийн 3 үеийн түүх өгүүлсэн намтар бичсэн байх
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Суралцаж буй сургуулийн багш, мэргэжлийн тэнхимийн багшийн, эрхлэгчийн дэмжсэн бичиг
-Иргэний үнэмлэхний хуулбар
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://noyonaltai.com/#news