Хууль

Хүний эрхийн цуврал лекц “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх” сэдвээр үргэлжилнэ

М.Энхмаа
2015-10-22 09:52

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулж буй Хүний эрхийн цуврал лекцийн дараагийн зочноор Ц.Цогт уригджээ. Энэ удаагийн лекц маргааш Засгийн газрын XI байранд  “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх” сэдвээр болох аж.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш Ц.Цогт энэхүү лекцээрээ Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн ойлголт, түүнийг шүүхийн журмаар хамгаалах зохицуулалтын талаар хөндөх юм байна.