Нийгэм

Нийслэл хотоо танин мэдэх аяныг эхлүүллээ

М.Энхмаа
2015-10-23 01:38

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын түүх соёлын дурсгалт газар, тэдгээрийн архитектур орон зайн төлөвлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Улаанбаатар-Бидний хот” сэдэвт Нийслэл хотоо танин мэдэх аяныг эхлүүлж байгаа аж.

Аяны хүрээнд Улаанбаатар хотын түүх шинэчлэлийн музейг үзэж, хотын үүсэл хөгжил, барилгажилтын түүхтэй танилцахын зэрэгцээ хотын эргэн тойрны түүх дурсгалын газар, архитектурын байгууламжуудтай танилцах ажээ.

Дээрх аяныг зохион байгуулагчид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад Улаанбаатар хотын музейтэй хамтран зохион байгуулж буй энэхүү аяндаа нэгдэхийг уриалсан байна.