Дэлхийд

Өнгөрсөн сар 1880 оноос хойших хамгийн дулаахан есдүгээр сар байжээ

Bolor Rose
2015-10-23 03:40

Өнгөрсөн сар 1880 оноос хойших хамгийн дулаахан есдүгээр сар байжээ. Тодруулбал,  NOAA буюу АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын захиргаанаас  1880 оноос хойших хугацаанд хамгийн дулаахан есдүгээр сар тохиосон тухай  мэдээллээ. Өнгөрсөн есдүгээр сард дэлхий нийтээр газрын гадарга дээрх агаарын хэм +59 градус хүртэл халсан  байна. Энэ нь Хойд Мөсөн Далайн мөс хайлахад нөлөөлөх магадлалтайг NOAA онцоллоо.