Энэ долоо хоногийн трэнд ном: Төр улсуудын засгийн газар
Энэ долоо хоногийн трэнд номоор "Төр улсуудын засгийн газар" ном шалгарчээ. Тодруулбал, "Интерном" номын дэлгүүрийн энэ долоо хоногт хамгийн борлуулалт сайтай, эрэлттэй байсан трэнд номоор дэлхийн улс төрийн тогтолцооны тухай "Төр улсуудын засгийн газар" ном шалгарсан байна. Тус ном гурван бүлэгтэй бөгөөд эхний бүлэгт МЭӨ 8000 жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл бий болсон засаглал, түүнтэй холбоотой улс төрийн шинжлэх ухааны бусад олон ойлголт, ухагдахууны гарал үүслийг засаглалын хэлбэрүүд үүссэн он цагийн дарааллын дагуу тайлбарлажээ. Харин дараагийн бүлэгт нь дэлхийн аль ч улс орны улс төрийн байдалд нөлөөлж, заримдаа тодорхойлж байдаг олон улсын сүлжээ, байгууллагуудын үүсэл, хөгжлийн ерөнхий дүр зургийг харуулсан байна. Гуравдугаар бүлэгт улс орнуудад тогтон хэрэгжиж буй засаглалын үндсэн зургаан тогтолцоог 193 орны жишээн дээр тус бүр дэлгэрэнгүй тайлбарласан байна.