Хууль

“НОГООН БОГЦОО ЗАДЛАЯ” хүүхдийн эрхийн хуулийн төслийн хэлэлцүүлгийн дүнг өнөөдөр танилцуулна

Bolor Rose
2015-10-26 02:15

“НОГООН БОГЦОО ЗАДЛАЯ” хүүхдийн эрхийн  тухай хуулийн төслийн  хэлэлцүүлгийн үр дүнг өнөөдөр танилцуулна.  Тодруулбал,  хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн төсөлд олон нийтээс санал авах зорилгоор орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг 2015 оны зургадугаар сараас наймдугаар сар хүртэл зохион байгуулсан билээ. Аяны хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газар, нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төв болон бусад төрийн байгууллага, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэд, олон нийтээс нийт 7.760 гаруй ногоон картаар давхардсан тоогоор 24.478 орчим санал ирсэн бөгөөд өнөөдөр төслийн үр дүнг танилцуулах юм байна.