Нийгэм

SUSI багш, судлаачдын солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Bolor Rose
2015-10-26 04:00

АНУ-ын SUSI багш, судлаачдын солилцооны хөтөлбөр зарлагдлаа. АНУ-ын соёл, зан заншил, боловсролтой танилцуулах зорилгоор багш судлаачдын SUSI хөтөлбөрт манай улсаас жил бүр 3-4 багшийг хамруулдаг ажээ. 

Хөтөлбөр үндсэн хоёр хэсэгтэй:

-  Академик сургалт: Оролцогчид нь дөрвөн долоо хоног орчмыг АНУ-ын их дээд сургууль дээр лекц, семинар хэлэлцүүлэг болон сайт айлчлалд оролцож өнгөрүүлнэ. Энэ хугацаандаа АНУ-ын боловсролын философи, сургалтын шинэ арга барил судалж, өөрийн судалгааны чиглэлээр судалгаа явуулах боломжтой аж. 

-  Судалгааны аялал: Оролцогчид үлдсэн хоёр долоо хоногийг сургалтын хөтөлбөрийг баяжуулах, АНУ-ын өөр нэг хотод айлчлал хийж зарцуулдаг. Хөтөлбөр ихэвчлэн Вашингтон хот дахь уулзалт болон судалгааны талаарх дүгнэлтээр өндөрлөдөг байна. 

 

Хөтөлбөрт хамрагдагсдад тавигдах үндсэн шалгуур:

- Монгол Улсын иргэн бөгөөд Монголд оршин сууж байх;

- Их дээд сургууль юм уу судалгааны институтийн судлаач эсвэл их дээд сургуулийн багш байх;

- Өргөдөл гаргаж буй чиглэлээрээ мастерын төвшний мэргэжлийн туршлагатай байх; 

- Англи хэлний чадвар сайтай байх (Академик Англи хэлний чадвартай байж, мастерын төвшний хичээлийн хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцох боломжтой байх);

- АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай (АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу).

 

Багш судлаачдын SUSI хөтөлбөрт өргөдөл гаргахдаа дараах зүйлийг анхаарна уу:

- Чиглэлээ сонгох;

-SUSI өргөдлийн маягт бөглөх:

-Өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд хавсаргах ба зарлал ЭСЯ-ын вэбсайт дээр тавигдана.

- Өргөдлийг [email protected] хаягт зарласан хугацааны дотор илгээх шаардлагатай.

 

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015 оны 11-р сарын 23-ны 8:30 минут 

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mongolian.mongolia.usembassy.gov/susi-for-scholars.html