Түлээ, нүүрс зөвшөөрөлгүй худалдаалахыг зогсоох үүрэг өгчээ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан болж өмнөх хуралд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулан, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг өгсөн байна.
Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
- Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж 30521 хүн оролцуулан, 1997,39 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.
- Нийтийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой журмуудыг баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа.
- Нийслэлд цэргийн ээлжит татлагыг зохион байгуулж зарлан дуудах хуудсыг цэргийн насны залуучуудын 93,8 хувьд тарааж, иргэдийн 94.6 хувь нь цэрэг татлагад хамрагдсан.
- Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажилд шаардлагатай 28000 ширхэг гарын авлага, тараах материалын бэлтгэн дүүргүүдэд хуваарилан өгсөн. Бүх төрлийн согтууруулах ундаа тамхи борлуулдаг, зочид буудал, амралт, баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд зориулан сургалтын төлөвлөгөө, хуваарь боловсруулж mta.mn, www.nta.mn вэб сайтуудад байрлуулан сургалтыг зохион байгуулж байна.
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилга угсралт, их засвар, зураг төсвийн нийт 557 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд ажлын явц одоогийн байдлаар 76.5 хувьтай байна.
Мөн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дүүргүүдийн нутаг дэвсгэрт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудыг дүүргийн Засаг дарга нар өөрсдөө маш сайн хариуцаж ажиллахгүй бол захиргааны хариуцлага тооцох арга хэмжээ авна гэдгийг сануулж, холбогдох байгууллагуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн байна.
Үүнд:
- Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллага өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх. Нийслэлийн өдрийн үеэр зохион байгуулагдах ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээ бүрт байгууллагуудын удирдлагууд ач холбогдол өгч оролцох.
- Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох ажлыг эрчимжүүлэх.
- Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс худалдаа хийж байгаа болон дугуй, түлээ нүүрс зөвшөөрөлгүй худалдаалж байгааг зогсоон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалтыг зохион байгуулах. /Цайз 16, Өгөөмөр зах, Хархорин зах, 3, 4 дүгээр хорооллын дэлгүүрүүдийн зам дагуух худалдаа/
- Улаанбаатар хотын замын хяналтын камер болон хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих.
- Хөршийн холбоо байгуулж, олон нийтийн цагдааг нэмэгдүүлэх.
зэрэг ажлууд орсон байна.