Нийгэм

Нийслэлийн татвартай холбоотой мэдээллийг хүргэх цахим хуудас ашиглалтад орлоо

М.Энхмаа
2015-10-26 05:50

Нийслэл хотын албан татварын тухай хууль энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн байна. Хуульд зааснаар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас болон баар ресторан, зоогийн газар, амралтын газрын үйлчилгээнд нийслэлийн хотын албан татварыг нэг хувиар тооцон ногдуулах бөгөөд эхний ээлжинд 2015.11.10-ны өдрийн дотор нийслэл хотын албан татварыг төсөвт төлөх ажээ.

Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хотын албан татварын хуулийн талаарх дэлгэрэнгүй, ойлгомжтой мэдээллийг хүргэх зорилгоор www.ubtax.mn цахим хуудсыг ашиглалтад оруулсан байна.  Энэхүү цахим хуудаснаас нийслэл хотын нутаг дэвсгэрт дээрх үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд нь хууль эрх зүй, албан татвар ногдуулах бараа, үйлчилгээ, албан татвар хэрхэн ногдуулах, хэрхэн хамрагдах, тайлагнах гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.

Мөн худалдан авагчдад өгөх баримтан дээр хотын албан татварын дүнг тусгах системийн хөгжүүлэлтийн ажлыг дуусгаж, суурилуулалтыг эхлүүлээд байгаа ажээ.