Нийгэм

Хотын захын дүүргүүдэд “Явуулын номын сан” ажиллана

Bolor Rose
2015-10-26 06:22

Хотын захын дүүргүүдэд  “Явуулын номын сан” ажиллана.  Нийслэлийн 376 жилийн ой, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Залуучуудын Холбооны санаачлагаар  "Улаанбаатарчууд уншиж байна" ном хандивлах аяныг 1 сарын хугацаатай эхлүүлжээ. Тус аяны хүрээнд цугларсан номыг Улаанбаатар хотын төв номын сангийн явуулын номын санд хандивлах бөгөөд улмаар ангилж төрөлжүүлсний дараа Улаанбаатар хотын алслагдмал дүүргийн  иргэдэд “Явуулын номын сан”-гаар  үйлчлэх ажээ. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газрууд уг аянд нэгдэж нийт 700 орчим ном хандивлаад байгаа аж.