Нийгэм

“Maker’s Week Mongolia” үйлдвэрлэгчдийн долоо хоногийг зохион байгуулж байна

Bolor Rose
2015-10-27 01:58

“Maker’s Week Mongolia”  үйлдвэрлэгчдийн долоо хоногийг энэ долоо хоногт Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт  /МТҮП/ зохион байгуулж байна.  Тодруулбал, Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй “Code4GreenUB” төслийн хүрээнд “Maker’s Week Mongolia” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/ арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.

Үйл ажиллагаа нээлттэй форум, сургалт гэсэн хоёр хэсэгтэй  бөгөөд  Maker’s Lab гэж юу болох, 3D принтерийг хэрхэн ашиглах талаар мэдлэг хуримтлуулж, бусад улс орнуудын танилцуулга сонсож, хэрэгжүүлж буй жишээ, туршлагаас суралцаж, ирээдүйд эдийн засгийн ямар боломжийг бий болгож болох, Maker’s Lab-ын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцох боломжтой ажээ. 

Мөн хамтдаа Монгол оронд Maker’s Lab-ыг хэрхэн амжилттай хөгжүүлэх боломжуудын талаар ярилцах юм байна.  Үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй бөгөөд ялангуяа зохион бүтээгч, үйлдвэрлэгч, бүтээлч бүх насны хүмүүс оролцох боломжтой. 

Өнөөдрийн үйл ажиллагаанд зориулан 15 цагаас Мэдээллийн Технологийн Vндэсний Паркд Массачуссэтсийн Технологийн Их Сургуулийн судлаач Малтэ Ахренс,  Лисбон хотын зөвлөлийн Инноваци, Эдийн Засгийн газрын харьяа байгууллага болох Лисбоны FabLаb-ын захирал Бэрнардо Гаэрас, Бeйрутын FabLab-ын  захирал Карим Аттоуи нар лекц унших юм байна.