Дэлхийд

Монгол харваачид дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадамд оролцоно

М.Энхмаа
2015-10-27 02:45

Дэлхийн Уугуул иргэдийн анхдугаар наадам Бразил Улсын Палмас хотноо энэ сарын 23-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа аж. 

Уугуул иргэдийн эрхийг хамгаалах, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг наадмыг  "Рио - 2016" зуны олимпийн тоглолтын гараа болгон дэлхийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Энэхүү наадмын үеэр усанд сэлэлт, бөх, сурын харваа, олс таталт, хөл бөмбөг, 1000 метрийн гүйлт, жад шидэлт, завины уралдаан, тусгай бэлтгэсэн мод өргөж гүйх зэрэг спортын 11 төрлөөр нийт 24 орны 1800 гаруй тамирчид оролцож байгаа юм байна. 

Монголоос харваач Б.Хүрэлбаатар ахлагчтай тамирчид сурын харвааны төрөлд оролцож, үндэснийхээ уламжлалт сурын харвааг дэлхий нийтэд сурталчлахын зэрэгцээ монголын урлагийн тоглолтоос сонирхуулах юм.