Дэлхийд

Японы Фукушимагийн ажилтан цацраг идэвхт бодисоос хорт хавдартай болсныг оношилжээ

Bolor Rose
2015-10-27 03:04

Японы Фукушима арлын Дайчи атомын станцын хуучин  ажилтан цацраг идэвхт бодисоос хорт хавдартай болсныг оношилжээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ нь Японы Фукушима арал дээр  2011 онд болсон цөмийн цахилгаан станцын урвалын зуухны ослоос болж их хэмжээгээр гадагш тархсан  цацраг идэвхт бодисоос  үүдэлтэй  байх хэмээн тайлбарлаж байна. Тодруулбал, 2011 онд Японы Фукушима арлын нэгдүгээр цөмийн цахилгаан станцын урвалын зууханд осол гарч их хэмжээний цацраг идэвхт бодис эргэн тойронд нь тархсан аж. Тус ажилтан осол гарах үеэр энд ажиллаж байсан байна. Тиймээс ажилтны  хорт хавдар нь тухайн үед их хэмжээгээр агаарт тархсан  цацраг идэвхт бодисооос үүдэлтэй хэмээн албаны хүмүүс үзэж байгаа ажээ.

Түүнчлэн Фукушима дахь станцын ослоос хоёр жилийн дараа тус станцад ажиллаж байсан менежер Масао Yoshida улаан хоолойн хорт хавдраар нас барсан бөгөөд энэ нь мөн цацраг идэвхт бодистой холбоотой байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм байна.