Нийгэм

Энэтхэгийн засгийн газраас Ражив Гандын нэрэмжит үйлдвэрлэл технологийн коллежид 2,8 сая ам долларын тоног төхөөрөмж гардуулна

Bolor Rose
2015-10-28 03:41

Энэтхэгийн засгийн газраас Ражив Гандын нэрэмжит үйлдвэрлэл- урлалын политехникийн  коллежид буцалтгүй тусламжаар 2,8 сая ам.долларын орчин үеийн шилдэг сургалтын тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр болно. Тус коллеж манай улсын хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжилтэн бэлтгэн гаргадаг сургуулиудын нэг ажээ.

Арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Энэтхэгийн элчин сайд нар оролцох юм байна.