Нийгэм

Сайн мэдээ: Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ дуусах шатандаа оржээ

Bolor Rose
2015-10-28 04:27

Төв цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  боловсруулах ажил дуусах шатандаа орсныг "Prestige Engineering" компаниас мэдээлсэн байна. "Prestige Engineering" компанитай хамтран ТЭЗҮ боловсруулах ажилд оролцож байгаа Францын "Артелла" компанийн төлөөлөл Монгол Улсад ирээд байгаа аж. Ирэх долоо хоногт Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах ажээ. 

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардагдах 350 сая ам.долларын хөрөнгийг төсвийн болон концессын санхүүжилтээр шийдэх боломжгүй гэж харж байгаагаа Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг мэдээллээ. Мөн Шинэ Яармаг, Буянт-Ухаа орон сууцны хорооллын 65 мянган айлын бохирыг цэвэрлэх байгууламжийг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Барилга, Хот Байгуулалтын яамны мэдээлснээр 20 мянган метр куб бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төслийн ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа ажээ. 

Эх сурвалж: http://bloombergtv.mn/