Улсын их хурал
АТГ-аас "Х.Тэмүүжин гишүүн хууль зөрчөөгүй" гэсэн хариу ирүүлжээ
2015-10-28 05:02
Өмнө нь Х.Тэмүүжин гишүүн “ Хууль зүйн сайд байхдаа хамаатнууддаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн байр өгч, үүгээрээ ашиг сонирхлын зөрчил гарган хууль зөрчсөн” гэх асуудлаар АТГ-т хандаж үнэн бодитой эсэхийг шалгуулахыг хүссэн тухай мэдээлж байсан.
Энэ хугацаанд АТГ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу холбогдох асуудлыг шалгаж, хуульд заасан хориглолт хязгаарлалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн хариу ирүүлсэн байна.
Х.Тэмүүжин гишүүн өөрийн твитер хуудсандаа , “АТГ-аас хариу иржээ. Хуурамч баримт бичиг үйлдэж хамаатнууддаа байр өгсөн гэх мэдээллийн эх сурвалжийг олох үлдлээ!
” гэж жиргэсэн байна.