Дэлхийд

Oracle компанийхаа хотхонд 550 оюутан үнэгүй суралцуулах ахлах сургууль байгуулжээ

Bolor Rose
2015-10-28 06:05

Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны санаачилгаар 550 оюутан үнэгүй суралцуулах ахлах сургуулийг байгуулжээ. Тодруулбал, Калифорни мужийн  Redwood хотод Oracle технологийн компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны санаачилгаар  үнэгүй суралцуулах  ахлах сургуулийг байгуулсан байна. Сургуулийн нээлтийг 2017 оны намар хийх бөгөөд 550 оюутныг үнэ төлбөргүй сургах ажээ. Тус сургууль хүүхдүүдийн технологийн ур чадвар, зураг төсөл сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр сургалтаа явуулах бөгөөд энэ нь технологийн компани сургууль байгуулж буй анхны тохиолдол ажээ. Энэ талаар Oracle компанийн хамтран гүйцэтгэх захирал Сафра Кац " Компанийн маань үүсгэн байгуулагч Ларри Эллисон долоон жилийн өмнө надад "Би ахлах  сургуульдаа маш их хайртай. Учир нь би тэр сургуульдаа маш олон зүйлийг сурсан" хэмээн ярьж байсан юм. Энэ сургуулийг байгуулснаар  олон мянган оюутан, багш, цаашлаад Bay Area-ийн  орон нутагт маш том эерэг нөлөөллийг үзүүлэх болно" гэжээ