Нийгэм
Сайн мэдээ: Манай улс 3D принтерийн лабораторитой боллоо
2015-10-29 01:30
Дэлхийн банкны санхүүжилтээр “Code4GreenUB” төслийн хүрээнд “Maker’s Week Mongolia” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7 хоног/ арга хэмжээг энэ долоо хоногт Мэдээллийн технологийн үндэсний паркт зохион байгуулж байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Fab lab” буюу “3D принтер”-ийн лабораторийн нээлтийг өнөөдөр хийх гэж байгаа ажээ. Нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэрийн яам, БШУЯ, МТШХХГ, ШУТИС болон МУИС-аас төлөөлөл оролцон, шинээр нээгдэж байгаа “Fab lab”-тай танилцах юм байна.
"Fab Lab" гэдэг нь инноваци болон шинэ бүтээлүүдийг дижитал анхны загварыг (prototype) бий болгоход ашиглаж болох төрөл бүрийн төрөөмжээр тоноглогдсон жижиг хэмжээний талбайг хэлдэг байна.