Токиогийн их сургуулийн шинжлэх ухааны магистрын ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Токиогийн их сургуулийн шинжлэх ухааны магистрын ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тодруулбал, Токиогийн их сургуулиас эрдэм шинжилгээний судалгаа хийх сонирхолтой, цаашид сурч хөгжиж өөрийнхөө оюунд хөрөнгө оруулах хүсэл эрмэлзэлтэй ОУ-ын оюутнуудад сар бүр 150,000 иены тэтгэлэг олгох шинжлэх ухааны магистрын хөтөлбөрөө зарлажээ. Энэхүү тэтгэлгийг тус сургуулиас ОУ-ын оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор 5 дахь жилдээ зарлаж байгаа ажээ.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2015.10.31
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүс https://www.s.u-tokyo.ac.jp/en/offices/scholarships/ хаягаар холбогдож өргөдөл мэдүүлнэ.
Өргөдөл гаргахдаа:
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл /эх хувь/
- Өмнө нь сурч байсан коллеж, их сургуулийн багш нарын таныг итгэмжилсэн захидал /1 хувь/
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.scholarships.com.pk/29418/gss-scholarship-for-masters-degree-japan/