Зүүн бүсийн физикийн 18-р олимпиад Сүхбаатар аймагт болно
Зүүн бүсийн физикийн 18-р олимпиад 10 сарын 31-нээс 11 сарын 1,2-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болно. Олимпиадад Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь аймгийн сурагч, багш нар оролцох бөгөөд байр эзэлсэн төгсөх ангийн сурагчдад МУБИС, ШУТИС, МУИС-д урилгаар суралцах эрх олгох ажээ. Түүнчлэн олимпиадын үеэр оролцогч сурагч, багш нар мэргэжлийн дурангаар сансар огторгуй дурандах, Улсын Физикийн олимпиадын хороо, МУБИС-ын төгсөгчдийн холбоо, МУИС, ШУТИС, МУБИС-ын физикч, багш эрдэмтэд аймгийн ЗДТГ-т эрдэм шинжилгээний бага хурал хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна.
Тус олимпиад энэ жил анх удаа Сүхбаатар аймагт зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд Улсын Физикийн олимпиадын хорооны салбар олимпиад гэдгээрээ онцлогтой юм. Ерөнхий зохион байгуулагчаар Сүхбаатар аймгийн 2-р сургууль ажиллаж байгаа аж.
Энэхүү олимпиадыг анх 1997 онд Дорнод аймгийн Цагаан овоо суманд Физикийн бага олимпиад нэртэй зохиож байжээ.