Улсын их хурал
Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдлаа
2015-10-29 09:08
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр дээрх хэргүүд өршөөлд хамрагдахгүй боллоо. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, төрийн албан тушаал урвуулан ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн хуулийн этгээдүүд өршөөлийн хуульд хамрагдахгүй болж ялаа эдлэхээр боллоо. Харин .
бусдын эд хөрөнгийн завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэгтэн өршөөлийн хуульд хамрагдаж өршөөгдөхөөр боллоо
.