Дэлхийд

Хятад улс нэг хүүхдийн бодлогоос татгалзлаа

trends.mn
2015-10-29 11:13

Хятад улс нэг хүүхдийн бодлогоо өөрчилж, нэг гэр бүл хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрлөө гэж Шинхуа агентлаг мэдээллээ. "Нэг хүүхэд"-ийн бодлого Хятадад 1979 онд анх нэвтэрснээс хойш төрөлтийн хувь, хүн ам өсөх хурд багасч ирсэн юм.  Энэ бодлогыг хэрэгжүүлээгүй бол Хятадын хүн ам одоогийхоос 400 саяар илүү байх байсан гэх тооцоо бий. Айлууд нэг хүүтэй байхыг эрмэлздэгээс болж сүүлийн үед хүйсийн тэнцвэр алдагдаж, нэг улс төрчөөс эхнэрээ хуваах хүртэл санал гараад байсан юм.