Нийгэм

Монгол, Оросын эрдэмтэд хамтран хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцэнэ

Bolor Rose
2015-10-30 01:48

Монгол, Оросын эрдэмтэд 2016-2017 онд  хамтран хэрэгжүүлэх төслийн талаар өнөөдөр хэлэлцэнэ. Тодруулбал, Монгол улсын ШУА, ОХУ-ын ШУА хоорондын 2014-2015 оны хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх, цаашлаад 2016-2017 онд хамтран хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны төслүүдийн талаар санал солилцох хурал болно. 

Мөн энэ үеэр хоёр орны хамтарсан ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын хэвлэлийн газраас эмхэтгэн гаргасан “XXI ЗУУНЫ ЭХНИЙ ХАГАС ДАХЬ МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ШУА-ИЙН СИБИРИЙН САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт бүтээлийн нээлт болно.Хуралд  ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.В.Иванов, тус төвийн эрдэм шинжилгээний удирдагч, академич И.В.Бычков нарын төлөөлөгчид хүрэлцэн ирэх юм.