Нийгэм

Гранпри хүртсэн 'Бумбардай' цуврал хүүхэлдэйн кино болж гарна

Bolor Rose
2015-10-30 02:24

Монголчуудын түүх соёл, өв уламжлал, амьдрах ухааныг ирээдүй хойч үеийнхэндээ зурган хэлбэрээр хүргэдэг  "Бумбардай" цувралын шинэ дугаарууд гарсан бөгөөд тун удахгүй Бумбардай баатар маань хүүхэлдэйн кино болж гарах ажээ. Энэхүү зурган ном нь Монголын орчин үеийн комикс урлагийн өнгийг тодорхойлж түүхийг нь бичилцэж яваа авъяаслаг, залуу зураач Н.Эрдэнэбаярын бүтээл бөгөөд хүүхэд залууст монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршиж буй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэй танилцуулж, улсаа сурталчлах урлагийн бүтээл ажээ. Мөн зураач "Бумбардай" номынхоо "Аргалд явсан ижий" цувралаараа өнгөрсөн хавар  Япон улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг Олон улсын Манга уралдааны тэргүүлж, сар шинийн өмнөхөн Гранпри шагнал хүртсэн билээ.