Нийгэм

20-р зууны шилдэг романууд дахин төрлөө

Bolor Rose
2015-10-30 09:17

20-р зууны шилдэг романууд дахин  шинээр хэвлэгдэн гарч уншигчдын гар дээр очиж эхэллээ. "Болор судар" хэвлэлийн газраас Хорьдугаар зуунд бичигдсэн алдартай романуудыг энэ цагийн уншигчдадаа хүргэх зорилгоор “XX зууны шилдэг романууд” төслийг хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн хүрээнд эхний ээлжинд Д.Намдаг “Цаг төрийн үймээн”, С.Удвал “Их хувь заяа”, Ж.Пүрэв “Зүрхний хилэн”, “Хөгжмийн эгшиг”, С.Пүрэв “Усны гудамж” романуудыг  хэвлэн гаргажээ. Тус номууд Аз хур номын их дэлгүүрээр худалдаалагдаж байгаа байна. 

 


  1. 122.201.22.* ЗОЧИН 2015-10-31 20:19
    ЗӨВ ШҮҮ