Нийгэм
Ази номхон далайн байгууллагын бус нутгийн 'Шинжлэх ухаан- Бодлого' зөвлөлдөх уулзалт болно
2015-11-02 01:53
Ази номхон далайн байгууллагын бус нутгийн "Шинжлэх ухаан- Бодлого" зөвлөлдөх уулзалт болно. Тодруулбал, "Тогтвортой газрын менежментийг сайжруулах" сэдэвт глобал өөрчлөлтийн Ази номхон далайн байгууллагын бүс нутгийн 3 дах удаагийн "Шинжлэх ухаан- Бодлого" зөвлөлдөх уулзалт өнөөдөр "Чингис" Зочид буудалд болно. Хуралд Зүүн Азийн БНХАУ, Япон, Солонгос, Монгол, ОХУ-ын бодлого тодорхойлогчид оролцоно. Мөн газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн ОУ-ын экспертүүд, орон нутаг, залуу эрдэмтдийн төлөөлөл оролцох ажээ.