Дэлхийд

Ой тогтоолтын ОУ-ын тэмцээнд Монголын баг тэргүүллээ

Bolor Rose
2015-11-02 02:15

Тайванийн ой тогтоолтын ОУ-ын тэмцээнд Монголын баг тэргүүллээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Тайванийн oй тогтоолтын ОУ-ын тэмцээнд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд 12 орны нийт 81 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж оюун ухаанаа уралдуулжээ. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны академийн тамирчид болох  ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан, Их Мастер С.Цогдбадрах, Өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин, ОУ-ын Мастер А.Анударь, М.Төгөлдөр, Э.Ялгуун, Ш.Шижир-Од, М.Тамир нар, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон авах боломжит 70 медалийн 38 медаль (20 алт, 4 мөнгө, 14 хүрэл)-ийг хүртэж нийлбэр дүнгээр Монгол улс багаараа хол зөрүүтэй тэргүүлсэн байна.