Их Британийн Лийдс бизнесийн их сургуулийн ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Их Британийн Лийдс бизнесийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тодруулбал, Их Британийн Лийдс бизнесийн их сургуулиас 2016-2017 оны хичээлийн жилд тус сургуульд бакалаврын чиглэлээр суралцах хүсэлтэй ОУ-ын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг тус сургуулиас 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад жил бүр 2500 фунтийн тэтгэлэг олгодог байна.
Та доорх чиглэлүүдээр суралцах боломжтой. Үүнд:
Нягтлан бодох бүртгэл, сангийн болон бизнесийн шинжээч, эдийн засаг, эдийн засгийн менежмент, хүний нөөцийн менежмент, олон улсын бизнес
Та тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл мэдүүлэхдээ http://business.leeds.ac.uk/undergraduate/fees-and-funding/ хаягаар маягт бөглөж, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2016.05.31
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.scholarships.com.pk/28811/leeds-university-business-school-scholarships-in-uk/