Нийгэм

Тархины саажилттай хүүхдүүдийн 'Энэ бол би' үзэсгэлэн үргэлжилж байна

Bolor Rose
2015-11-02 10:44

 Тархины саажилттай хүүхдүүдийн 'Энэ бол би' үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилж байна. Тодруулбал, Үндэсний өгөх өдрийн хүрээнд  тархины саажилттай хүүхдүүдтэй хамтран УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Энэ бол би" үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэн 11 сарын 9 хүртэл болох үргэлжлэх юм байна. 

Үзэсгэлэнд тархины саажилттай хүүхдүүдийн сонирхлоороо цуглуулсан түлхүүрийн оосор, автомашины загварын цуглуулга, хөл болон амаараа зурсан зураг, шүлгийн уран бүтээлүүд тавигдаж байгаа аж. Мөн УИХ гишүүн С.Одонтуяа хүүхдүүдэд туслах зорилгоор өөрийн олон үндэстний хүүхэлдэй цуглуулгаараа оролцож байгаа юм байна.

Энэхүү үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд үзсэн хүмүүс тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд  шаардлагатай төхөөрөмж авахад хандив өгөх боломжтой ажээ. Учир нь тархины саажилттай хүүхдүүдийг хөдөлгөөнд сургахад туслах, эмчилгээний шинэлэг төхөөрөмж авахад 12000 доллар шаардлагатай гэнэ.