Шүүгч нарын цалинг 2,7- 3,3 сая төгрөгөөр тогтоох төслийг ХЗБХ-ны гишүүд дэмжлээ
Хууль зүйн байнгын хороо “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Шүүгч нарын цалинг 2,7-3,3 сая төгрөгөөр тогтоох УИХ-ын тогтоолын төслийг ХЗБХ-ны гишүүд дэмжлээ.
Худалдааны үеэр зарим гишүүдийн хэлсэн байх суурийг хүргэж байна.
УИХ гишүүн Х.Тэмүүжин: "Шүүгчийн цалинг хэн тогтоох вэ гэдэг асуудлаар сүүлийн 3 жил маргалдлаа. Ямар ч агентлаг өөрсдөө цалингаа тогтоодог жишиг байж болохгүй. Зөвхөн УИХ цалинг тогтооно. Энэ эрхэнд халдаж болохгүй
. Шүүгчийн цалин УИХ-ын гишүүнтэй адил байна. Гишүүний цалин нэмэгдвэл шүүгчийн цалин мөн нэмэгдэнэ гэсэн агуулга байсныг үгүй хийсэн" гэв.
УИХ дарга З.Энхболд: "Шүүгчдийн цалинг УИХ тогтоодог гэдгийг Шүүхийн зөвлөл одоо л ойлгож эхэлж байна. Шүүгчдийн цалинг нэмснээр сайн прокурорууд шүүх рүү шилжээд дууслаа
. Шүүгч нарын цалингийн тухайд, 2011 оны 54-р тогтоолыг хэвээр мөрдөх ёстой."
УИХ гишүүн Д.Ганбат: Шүүгчид болон ҮХЦ-ийн гишүүдийн цалингийн хэмжээг УИХ тогтооно гэдгийг нэг мөр болгох хэрэгтэй байна. Тогтоолын төсөлд "Бүх шатны шүүгчийн цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай" гэж тусгасан байгаа. Авлигын асуудлыг хамгийн сайн ойлгох улс нь ХЗБХ-нд байгаа. Шүүгч нарын нийгмийн асуудлыг шийдэж өгөх ёстой. Шүүгч нарыг хязгааргүй их цалин авдаг гэсэн ойлголт нийгэмд тараад байнна. Шүүгчид 2,7 сая төг цалинтай ч гар дээрээ 2,1 сая төг авдаг. Шүүгч нарын 90 гаруй хувь нь орон сууцны зээлтэй байгаа
. Нийгмийн асуудлыг нь орхигдуулж болохгүй" гэв.