Д.Зоригт 'Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээс өмнө 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг хийх хэрэгтэй'
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны Монгол улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төсөл мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг тус тус хэлэлцэж байна.
2016 оны улсын төсөвт 190 орчим компани, аж ахуй нэгжийн хөрөнгийг баргадуулахаар тусгасан бөгөөд энэ талаар зарим гишүүд дараах байр суурийг хэллээ.
УИХ гишүүн Б.Болор: "Ажлаа хийж гүйцэтгэсэн 190 орчим компани, аж ахуй нэгжийн хөрөнгийг барагдуулахаар төсөвт тусгасан. Нийслэл ИТХ-аараа төсвөө баталдаг. Ажил хийж гүйцэтгэсэн компаниудын ажлын тогтоол тодорхой байх хэрэгтэй"
УИХ гишүүн Г.Батхүү: "Ажлаа хийж дуусгаагүй болон ажлаа хийж дуусгаад төлбөрөө аваагүй байгаа компани, аж ахуй нэгжийг төсөвт ялгаж тусгах хэрэгтэй
" гэв.
Мөн хуралдааны үеэр УИХ гишүүн Д.Зоригт "Ерөнхийлөгч БНХАУ-д 11 сарын 9-нд албан ёсны айлчлал хийх байгаа. Үүнээс өмнө зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх хэрэгтэй байна. Монгол Улсын ЗГ,Хятадын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр яригдаад нэг жил болж байна" гэлээ.
Монгол банкны ерөнхийлөгч Н. Золжаргал: "Зээлийн хүртээмж сүүлийн 10 жилд эрс нэмэгдсэн. Энэ нь муу зүйл биш. Инфляц 14 хувь байсан одоо 5 хувь байна. Сүүлийн 3 жилд улсын төсөв триллион давж алдагдалтай гардаг болсон. Төсвийн алдагдал хавар хамгийн их дарамт болдог.Төсвийн орлогоо жил бүр 10-13 хувиар дутуу төлөвлөдөг. Төсвөө эрүүл батлахгүй бол эрсдэл буурахгүй. Банк нэг хүнээс зээл аваад нөгөө хүнд зээл өгдөг байгууллага. Төрийн банкны үзүүлэлт нь бусад банкны адил байгаа. Монголбанк сүүлийн 6 жил ЗГ-ын банк байх нь зохимжгүй гэдгийг илэрхийлж ирсэн
"
Ц.Баярсайхан: "Банкны зээлийн хүү өндөр байгаатай санал нэгтэй байгаа. Шууд зээлийн хүүг бууруулах боломжгүй. Цаашид төсвийн нэгдэмэл байдлыг хангах, төсвөө алдагдалгүй батлах шаардлагатай. ЭЗБХ цаашид томоохон сангуудыг нэгтгээд ажлын хэсэг байгуулах хэрэгтэй
" гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна...