2016 оны төсөвт тусгагдсан дараах төслүүд байнгын хорооны хуралдаанаар дэмжигдлээ
2016 оны Монгол улсын төсвийн тухай, хүний хөгжил сангийн төсвийн тухай, НДС-гийн төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Одоогоор 2016 оны төсөвт тусгагдсан зүйлүүдээс дараах төслүүд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээд байна.
- Булган аймгийн Булган сумын сургууль, цэцэрлэгийн барилгад шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсөвт тусгах санал
- Баян-Өлгийн Сагсай сумын сургуулийн дотуур байрны өргөтгөлд 380 сая төгрөгийг 2016 оны төсөвт тусгах санал
- Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы "Манай салбарт сүүлийн 3 жилд их засварт мөнгө зарцуулаагүй тул МСҮТ-ийн барилгын царцаагдсан мөнгийг шилжүүлэх саналтай байна" гэсэн санал
- С.Эрдэнэ, С.Одонтуяа нар санал гаргаснаар ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн өргөтгөлд шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсөвт тусггах санал
- БСШУЯ, ЭМЯ, ХАХНХЯ-ны хамтарсан Үндэсний комиссын урсгал зардал болох 450 сая төгрөгийг хассан байсныг буцааж тусгах санал
Байнгын хорооны хуралдаан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлаар үргэлжилж байна.