Хууль

БНХАУ-аас авах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийн төслийг ЭЗБХ дэмжлээ

Bolor Rose
2015-11-04 04:13

Монгол улсын ЗГ,БНХАУ-ын Экспорт, Импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг ЭЗБХ-ны гишүүд дэмжлээ. 

2010 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Монгол Улсад айлчлах үеэр манай улсад Хятадын талаас экспортын хөнгөлөлттэй зээлийг 500 сая ам.долларын хэмжээнд үзүүлж болох тухай анх ярьсан. Хоёр улсын Засгийн газар, холбогдох яамдын түвшинд хэлэлцэж  2011 онд Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулж УИХ баталсан билээ. Тиймээс зээлийн хэлэлцээрт ямар ажил хийх төсөв тусгасан төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор авч хэлэлцэн дэмжлээ. Байнгын хорооноос гарсан санал дүгнэлт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд очих бөгөөд ЗГ батлах юм байна. 

Зээлийг ямар нөхцөлтэйгээр авах вэ 

Зээлийг 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэйгээр авах бөгөөд эхний 7 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхээр гэрээнд тусгасан байна.  

Зээлийн төсвийг ямар ажилд зарцуулахаар төсөлд тусгасан бэ

-Завхан аймгийн Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай зам 

- Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртлэх 129.4 км хатуу хучилттай автозам

- Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын дагуу баригдах хурдны зам

- Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх

- Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх

-УБ-ыг Мандалговьтой холбох 220-ын дэд станцын төсөл

- Эрчим хүчний салбарын зарим төсөл 

-Бусад