Нийгэм

“Монгол улсад экспортын даатгалыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт болно

Bolor Rose news.trends.mn
2015-11-04 15:05

“Монгол улсад экспортын даатгалыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт болно. Тодруулбал,  МҮХАҮТ-ын Экспортыг дэмжин хөгжүүлэх газраас Монгол Улсын Хөгжлийн Банк /МУХБ/-тай хамтран “Монгол улсад экспортын даатгалыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалтыг маргааш  зохион байгуулна. Уулзалтад экспорт хийхээр сонирхож байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцож санал солилцох боломжтой юм. Уулзалтын үеэр  МУХБ-ны гүйцэтгэх захирал Н. Мөнхбат, Эрсдэлийн удирдлагын газрын захирал Р. Батбаяр, Хөрөнгө оруулалтын газрын захирал Б. Буянмөнх нар хүрэлцэн ирж мэдээлэл хийн, санал солилцоно.