АНУ-ын UGRAD ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
АНУ-ын UGRAD буюу ОУ-ын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тодруулбал, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1,2 дугаар курсийн оюутнуудад өөрсдийн сурч буй чиглэлээрээ АНУ-ын их дээд сургуульд зэргийн бус солилцоонд хамрагдах боломжийг олгодог UGRAD хөтөлбөр зарлагджээ. Тэтгэлэгт солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар Америк багш нар, сурагчидтай хамт суралцаж, АНУ-ын их дээд сургууль, сургалтын системтэй танилцах боломжтой ажээ.
Тавигдах шалгуур:
- 3.0-аас доошгүй голчтой байх;
- Англи хэлний чадвар сайтай байх (IBT-ын 61 эсвэл Institutional TOEFL-ын 500 оноо авах чадамжтай байх);
- Өргөдөл гаргах үедээ 18-24 настай байх;
- АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай
Тэтгэлэгт дараах зүйлийг хамруулна:
- Тээврийн бүх зардал
- Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал
- Эрүүл мэндийн даатгал
- Визний зардал
- Аяллын тэтгэмж
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2016.01.01
UGRAD хөтөлбөрт өргөдөл гаргахдаа:
1. World Learning-ын сурагчдын портал сайтад бүртгүүлэх:exchangeprograms.worldlearning.org
2. Онлайн өргөдлийн маягтыг бөглөж, илгээх
Өргөдөлд доорх зүйлүүд багтана:
- Бүрэн гүйцэд бөглөсөн өргөдлийн маягт
- Их дээд сургуулийн бүх семестрийн дүнгийн хуулбар (Англи орчуулгатай)
- Хоёр тодорхойлох захидал (Англи орчуулгатай)
- Англи хэлний албан ёсны шалгалтын дүн (TOEFL/IBT)
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mongolia.usembassy.gov/2016-global-ugrad.html
-
202.9.41.*
Зочин
2015-11-04 22:12
toefl urd n onoo avch baisan odoo erh n duustsan bol yahvee zaaval heregtei yu esvel hangalttai tuvshintei bol bolhuu0 0 Хариулах